Орчин үед цагны хөгжил маш хурдацтайгаар өсөж, тэр хэмжээгээрээ маш олон шинэ үг хэллэгүүд гарч байгаа билээ.

Таны цагны мэдлэгт хувь оруулж, ирээдүйн цагаа сонгоход тань туслах үүднээс Швейцарийн Цаг Үйлдвэрлэгчдийн Холбооны цагны толь бичгийг та бүхэндээ хүргэж байна.

Манай компаниар үйлчлүүлэн Швейцарь цагны эзэн болсон таньд баяр хүргэе. Шинэхэн авсан цагаа бүрэн дүүрэн ашиглаж, эдэлгээг нь уртасгахын тулд, бид та бүхэнд дараах зөвөлгөөг тольлуулж байна. 

Манай дэлгүүрээс худалдаж авсан цагнууд авсан өдрөөсөө хойш, мөн баталгаанд заасан нөхцлийг хангасан тохиолдолд үйлдвэрийн 2 жилийн баталгаатай. Өөрөөр хэлбэл , тухайн цагийг борлуулах үед илрээгүй үйлдвэрлэлийн алдаа, мөн сэлбэгийн эвдрэлийг энэхүү 2 жилийн баталгаагаар хариуцдаг.  Уг үйлдвэрийн баталгааг авахын тулд та заавал тухайн брэндийн аль нэг албан ёсны борлуулагчаас цагийг худалдан авах ёстой бөгөөд, уг борлуулагч таньд Баталгааны хуудсыг алдаагүй зөв бөглөн, он сар тавьж, гарын үсэг зуран тамгалах ёстой. Та манай дэлгүүрээс цаг авахдаа Баталгааны Хуудас чинь зөв бөглөгдсөн эсэхийг сайтар лавлаж байгаарай.

Хэрэв баталгаат хугацааны явцад таны цаганд ямар нэг эвдрэл гарвал, та Баталгааны Хуудас үзүүлэн үнэ төлбөргүй засуулах боломжтой. Хэрэв тухайн цагны сэлбэг үйлдвэрлэгдэхээ больсон, эсвэл гэмтэл нь засваргүй бол бид таны цагийг адил эсвэл төстэй загварын цагаар орлуулах болно. Орлуулсан цагны баталгаат хугацаа нь  цаг олгоноос 24 сарын дараа дуусах болно. 

Цагны үйлдвэрийн баталгаанд доорх нөхцлүүд үл хамаарагдана.

  • Зай
  • Цагны шил
  • Арьсан оосор
  • Хэрэглээний буруугаас болж гарсан эвдрэл, гэмтэл
  • Хэрэв тухайн брэндийн бус баталгаат засварчнаар цагийг онгойлгож зассан бол
  • Албан ёсны борлуулагчаас худалдаж аваагүй бүх цаг

Зөвөлгөө

  • Цагны он сар заадаг механизм ажиллаж байх үед буюу 22.00 – 3.00 цагийн хооронд он сар өдөр тохируулахаас зайлсхий
  • Цаг тань усан дотор байхад, хэзэ ч битгий цагны толгойг татаж эргүүлэх буюу довчин дээр бүү дар.
  • 24 сар тутам, эсвэл цагны гэрийг онгойлгох тухай бүрт нь та цагныхаа усны хамгаалалтыг шалгуулж байгаарай.

Цагны өдөр тутмын арчилгаа

  • Соронзон орон: Цагаа аль болох чанга яригч, хөргөгч гэх мэт соронзон орон үүсгэгчээс аль болох хол байлгах хэрэгтэй
  • Химийн бодис: Уусгагч, үнэртэн, косметик зэрэг химийн бодис орсон бодисуудийг цагандаа хүргэхгүй байх
  • Цэвэрлэгээ: ган оосортой, усны хамгаалалттай цагаа савантай усаар 
    сойдон угааж, зөөлөн даавуугаар арчиж хатаана.
  • Хэт халуун хүйтэн цочролтоос аль болох зайлсхийх хэрэгтэй.

Хэзээ, ямар үйлчилгээ хийлгэх вэ?

  • 24 сар тутам: усны хамгаалалт, хөдөлгүүрийг хянах
  • 5 жил тутам цагийг бүрэн хяналтанд оруулж бүх үзүүлэлтүүдийг хянах
  • Үйлчилгээ хийлгэх, зай солих бол та манай компаний дэлгүүр дээрх цагчдаар баталгаатайгаар засуулж, солиулна уу.

Экологийн энэ эрин үед, ихэнх брэндүүд цагны заавраа цаасан дээр хэвлэхгүйгээр, интернэт дээр тавих болжээ. Иймээс бид цаг тохируулах заавруудыг брэнд бүрээр нь ангилан та бүхэнд толилуулж байна. Хэрэв хүсвэл, та бидэнд санал илгээж хэвлэсэн зааварчилгаа авч болно.

Та доорх хүснэгтээс цагныхаа реферэнс дугаарын дагуу сонголтоо хийн, заавраа хүлээн авна уу.

CB 08
CB 80
CB 35
CB 83
CB 85
CB 010, 015
CB 10, 101, 102
CB 13
CB 16, 20, 21
CB 64, 65
CB 23, 25
CB 34
CB 31, 53, 54
CB 61, 63, 70
CB 39, 40, 79
CB 52
CB 84
WEW
WEW
Бусад
Бусад
Бусад

Монголын Цаг Засварчдын Холбоо нь анх 1999 оны 6р сард гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах тэдний хөдөлмөрийг үнэлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 25н гишүүн 6н тэргүүлэгчтэйгээр байгуулагдсан төрийн бус байгууллага юм.

Монголын үйлдвэрлэлийн Хоршооллын Төв Холбооны гишүүн Холбоо анх байгуулагдаад тэтгэвэрт гарсан 22 цаг засварчныг бүртгэн авч тэднийг ахмадын баяр, цагаан сараар хүлээн авахаас гадна төрийн бус байгууллагуудын арга хэмжээнд татан оруулдаг болсон.

Мөн цаг засварын үйлчилгээнд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадуудаа шагнаж урамшуулах үйл ажиллагааг тогтмолжуулсан.

Тус холбоо нь байгуулагдсан цагаасаа эхлэн гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэдний хөдөлмөрийг үнэлж ажилласаны үр дүнд 4н гишүүн “Алтан гадас” одон, 7н гишүүн МУ-ын Мастер цаг засварчин, 9н гишүүн Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан, 25н гишүүн Үйлдвэрлэлийн Хоршооны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдан ажиллаж байна.

Монгол Улсад цаг засварын үйлчилгээ 1937онд байгуулагдан 1974 оноос НААҮЯам мэргэжлийн боловсон хүчний бодлого төлөвлөгөөндөө цаг засварчин бэлтгэж эхэлснээс хойш 5н удаагийн төгсөлтөөр 150цаг засварчинг бэлтгэсэн байна.

Зах зээлийн шуурганд цаг засварын үйлчилгээ өртсөн ч өнөөдөр тус Холбоо 35н гишүүнтэй үйл ажиллагаа явуулж Засгийн Газрын хэмжээнд өөрсдийн санал бодлоо тусгуулан ажилласаар ирсэн.

Энэ хугацаанд 4н удаа бүх гишүүдийн хурал хуралдуулж дүрмэнд заасан хугацаагаар тэргүүлэгчдээ сонгон ажиллаж байна.

Монголын Хоршоологчдын Үндэсний Нэгдсэн Холбооны Удирдах Зөвлөл, Хяналтын зөвлөлд Холбооны Тэргүүн Ч.Сүрэнхор сонгогдон ажиллаж байна. Стандартчлал хэмжил зүйн газрын техникийн хороонд сонгуультай.

Тус холбоо нь байгуулагдсан цагаасаа хойш Монголын Үйлдвэрийн Хоршооллын Төв Холбооны Тэргүүний ажилтан Цол тэмдгээр 13н ахмадыг шагнаж урамшуулсан байна. Худалдаа Үйлдвэрийн яамтай хамтарч “Монгол улсын Мастер цаг засварчны болзлыг боловсруулж батлуулан Монгол Улсын Засгийн Газраас 2жил тутамд мастер цаг засварчныг шалгаруулж холбооны хэмжээнд нийт 7 мастер цаг засварчин ажиллаж байна.

Монголын Цаг Засварчдын Холбоо нь Монголын Үйлдвэрлэлийн Хоршооллын  Төв Холбооны гишүүн байгууллага болно.

Тус холбоо нь өндөр зэрэглэлийн 4н цаг засварын үйлчилгээний газартай нийт 14н цэг салбартай ажиллаж байна.

Монгол Улсад цаг засварын үйлчилгээ үүсч хөгжсөний 80н жилийн ойгоор Монгол Улсын Мастер цаг засварчин С.Оюунчимэг нь Щвейцарь улсаас албан ёсны эрхтэйгээр 2 брэндийн цагийг Монгол улсдаа оруулж ирэн худалдаалж эхэлсэн амжилтаар ойн баяраа тэмдэглэж байгаа билээ.

© ШИНЭ ЦАХЛАЙ ХХК – ШВЕЙЦАРЬ ЦАГНЫ АЛБАН ЁСНЫ БОРЛУУЛАГЧ  – БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН

×
×

Cart